Маршал Ю.Цэдэнбал агсаны хөшөөнд цэцэг өргөлөө


Орхон: Монголын төр засгийг 44 жил удирдсан, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө амь амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Батжаргал болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөлөл маршал Ю.Цэдэнбал агсаны хөшөөнд цэцэг өргөлөө. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон түүхтэй. Түүний хөшөөг Эрдэнэт үйлдвэрийн Захиргааны I байрны урд босгосон юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.