Дотоодын аялагчдад зориулсан “Аяллын паспорт” гарын авлага гарлаа


Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “Жайка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар санхүүжүүлэн, дотоодын жуулчдад мэдээлэл өгөх, аюулгүй аялах, 21 аймаг, орон нутгийн маршрут болон холбогдох тайлбарыг багтаасан “Аяллын паспорт” гарын авлагын 9000 ширхэгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газарт хүлээлгэн өглөө. Монгол орон өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ахуй соёл, өвөрмөц түүх зэрэг аялал жуулчлалын арвин баялаг нөөцтэй тул аялал жуулчлалын салбарт Ази тивийн тэргүүлэх орнуудын нэг болох бүрэн боломжтойг “Жайка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико онцлоод, Япон Улсад аялал жуулчлалын маршрут, мэдээлэл бүрэн цахим хэлбэрт шилжсэн ба зорилго нь аяллын утга учрыг мэдрүүлэх, бүртгэл хөтөлж, дурсгал болгох, тусгай урамшуулал олгодог зэрэг төстэй Аяллын паспорт, гарын авлага байдгийг дурдсан юм. Байгальд ээлтэй, мэдээлэлтэй, маршруттай, соёлтой аялагч байхад "Аяллын паспорт" ихээхэн ач холбогдолтой гэдгийг уулзалтын үеэр БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат онцлоод Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “Жайка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын хамт олонд талархал илэрхийллээ. Монголчууд бид байгалийн унаган төрх, онгон дагшин газар нутгаа хайрлан хамгаалж байж, эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх, соёлоороо дэлхийд гайхагдана. Эх орныхоо байгалийн сайхныг бахдан, хоггүй, цэвэрхэн, хариуцлагатай аялахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Аяллын паспорт” -ын эхний хуудаст уриалжээ. "Аяллын паспорт" Аялал жуулчлалын хөгжлийн төвийн мэдээллийн төвүүд болон Байгалийн цогцолборт газарт нэвтрэх хяналтын пост зэрэг аялагч, амрагчдын гол бүсүүдэд нэвтрэхэд олгогдох юм. Цаашид паспорт дах мэдээлэл, маршрут зэргийг аялал жуулчлалын цогц мэдээлэл бүхий "Feel Mongolia" гар утасны аппликейшнээс цахим хэлбэрээр авах боломжтой.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.