Ю.Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ойн өдөр тохиож байна


Увс: Өнөөдөр Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ойн өдөр тохиож байна. Монголын төрийг 44 жил удирдсан БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбал 1916 оны 9-р сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст сумын нутаг дахь Тун мэндийн өвөлжөөнд эхээс мэндэлжээ. Энэ их хүмүүн БНМАУ-ыг 44 жил удирдахдаа: • Эмнэлэг эрүүл-ахуйн үйлчилгээг улсын хэмжээнд, хот хөдөөгүй, үнэгүй хүргэж, олныг хамарсан ужиг өвчнөөс хүн ардыг салгаж, эрүүлжүүлсэн, • Монголын нийгэмд европын соёлоос нэвтрүүлж, хоцрогдлыг тодорхой түвшинд хүртэл арилгаж, амьдралынх нь хэвшил болгож чадсан, • Бүх нийтийг бичиг үсэгтэй, боловсролтой болгож, дэлхийн шинжлэх ухаанд нэвтрэх боломжийг бүрдүүлсэн, • Хүн амын өсөлтийг урамшуулан дэмжиж, 2 саяд хүргэж, цаашид өсөн нэмэгдэх эх суурийг тавьсан, • Улсыг үйлдвэржүүлж, ажилчин ангийн бүхэл бүтэн шинэ давхаргыг бий болгосон, • ХАА, газар тариаланг хөгжүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр улс орныхоо хүнсний дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болгосон, • Газрын хөрсөн дээрх, болон газрын хэвлий дэх ашигт малтмалыг хяналттай, зүй зохистой, байгаль орчинд халгүй, улсын хөгжил дэвшилд бодит үр дүнтэй ашиглуулж байсан, • Насанд хүрсэн хүн бүрийг ажилтай, цалин хангамжтай болгож, амьдралдаа санаа зоволтгүй хөдөлмөрлөж, аж төрөх нөхцөлийг бүрдүүлж байсан, • БНМАУ-ыг НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, дэлхийн өрх тусгаар улсын нэг болгосон, • Монголын хил хязгаарыг хоёр хөрштэй хамтран албажуулж, хөдөлбөргүй болгон НҮБ-аар баталгаажуулж чадсан, • БНМАУ-ыг дэлхийн олон улс оронтой дипломат харилцаатай болгож, монгол хүнийг сансарт нисгэж, олимпд зодоглуулж, дэлхийн тавцанд улсынхаа нэрийг дуурсгаж эхэлсэн гэх мэтээр дэлхийн “хүйтэн дайн”, хөрш улс орнуудын хоорондын цэрэг-улс төрийн амаргүй цаг үед Монгол Улсаа дэлхийд өрх тусгаар, амар тайван улс болгож чадсан гавьяатай, гарамгай удирдагч байсныг түүх гэрчилнэ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.