Гэрээт цагдаагийн хэлтсийн 30 жилийн ой тохиож байна


Орхон: Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэс байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Цагдаагийн Ерөнхий газраас ойн баярын хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж, эх орны өнцөг булан бүрийн 61 цэгээс цагдаагийн бие бүрэлдэхүүн холбогдон оролцов. Мөн баярын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын төлөөлөл оролцож, Гэрээт цагдаагийн хэлтэс болон цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр цагдаагийн байгууллагын шилдэг алба хаагчдыг “Цагдаагийн алдар” тэмдэг, Хуульзүйн яам болон Цагдаагийн Ерөнхий газрын жуух бичиг, Орхон аймгийн Хүндэт тэмдэг, аймгийн Засаг даргын болон ИТХ-ын жуух бичгээр шагнаж, урамшууллаа гэж тус үйлдвэрийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.