УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Тариалан суманд ажиллалаа


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл Тариалан суман дажиллалаа. Энэ үеэр Тариалан сумын удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, цар тахлын үеийн нөхцөл байдал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудтай танилцлаа. Тариалан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Ар тархи, Давааны ар багуудад 2 худгийг гаргасан бөгөөд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар халуун усны барилга баригдаж байна. Тус сумын удирдлагуудын зүгээс Цаг уурын өртөөний байр шинээр барих, Хүүхдийн цэцэрлэгт их засвар хийх зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал хүсэлтээ илэрхийлж байлаа. Уулзалтын төгсгөлд Боловсрол, соёлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тус сумын Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвд нэн шаардлагатай 14 сая төгрөгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гардуулан өглөө.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.