Баян-Өлгийд 13,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ


УИХ-аас өнгөрсөн долдугаар сард “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан. Тус хуулийн хүрээнд Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг ч 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн 410 зээлдэгч 13 тэрбум 672 сая төгрөгийн ипотекийн зээлээ хойшлуулсан байна. Түүнчлэн 2436 зээлдэгч 43 тэрбум 472 сая төгрөгийн бизнес, хэрэглээний /цалингийн, малчны, г.м./ зээлийнхээ эргэн төлөлтийн хугацааг сунгуулсан ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.