“Үдшийн музей”-д “Хүрээ цам” үзэсгэлэнг нээлээ


Чойжин ламын сүм музей "Үдшийн музей-2021"-г өнөөдөр орой нээлээ. Тус музей соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн Үдшийн музейн хүрээнд үзэгч олондоо Их Хүрээ, Манзушир, Чойр хийцийн, алдарт урчуудын бүтээсэн болон нэр нь үл мэдэгдэх урлаачдын бүтээсэн цамын 80 гаруй баг, хувцас хэрэглэл хадгалагдаж байгаагаас дахин давтагдашгүй, сор болсон Хүрээ хийцийн бүтээлүүдийг онцолсон "Хүрээ цам” үзэсгэлэнг дэлгэж буйгаараа онцлогтой. "Үдшийн музейд хүрэлцэн ирснээр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүд, зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Хүрээ цам” үзэсгэлэнг үзэж мэлмий баясгах боломжтой юм. "Үдшийн музей" маргааш 18:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Нэмж дурдахад, Цам нь Шагжаан чадагч бурхны дор ам тангаргийг өргөж хамаг амьтанд зовлон учруулах гадаад, дотоод харшлах шалтгаан бүхнийг даран устгаж, хамаг амьтныг амар амгалан дор бүтээхийн тухайтад бие, хэл, сэтгэлийг эгнэгт өргөсөн Номыг тэтгэгч их сахиуснуудын бүжиг харайлт юм. Цам нь багтай, баггүй, гар хөлийн хөдөлгөөн голлосон олон зүйл байдаг.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.