С.Энхболд: Арбидол эмийг коронавирусний эмчилгээнээс хасаагүй


Арбидол эмийг коронавирусний элчилгээнээс огт хассан зүйл байхгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээллээ. Иргэдийн дунд арбидол эмийг коронавирусний эмчилгээнд ашиглахаа больсон гэх ташаа мэдээлэл тархаад буйг тэрээр залруулсан юм. Тэрбээр, "ЭМЯ-наас сүүлийн хоёр хоногийн хугацаанд энэ асуудлаар тайлбар өгч байгаа. Арбидол эмийг ковидын эмчилгээнээс хассан зүйл байхгүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний заалтаас хасаж өргөн хүрээний эмчилгээний төрөлд оруулсан. Ингэснээр, ганцхан ковид биш, томуу, томуу төст өвчний үед хэрэглэх боломжтой болж байгаа юм" хэмээн тайлбар өглөө. Мөн тэрээр, Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар, өрхийн хяналтад эмчлүүлж байгаа нэг иргэний эмийн багцад долоодугаар сараас 160 мянган төгрөгийн санхүүжилт олгож байгааг тэмдэглэв. Өмнө нь багц эмийн зардал 70 мянган төгрөг байсныг ийнхүү нэмэгдүүлжээ. Тухайн эмийн багцаас гадна түргэвчилсэн тестийн нөөц бүрдүүлэх хангалттай санхүүжилт байгааг тодотгоод, коронавируст халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон иргэнийг өрхийн эмнэлэгтээ очиж түргэвчилсэн шинжилгээ өгөх нь үнэ төлбөргүй, бүрэн нээлттэй гэдгийг хэллээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.