Нийт 2103 хүүхэд коронавирусаар халдварласан байна


Орхон:Аймгийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаан болж байна. Хурлаар нийт 15 асуудал асуудал хэлэлцэхээс эхнийх нь “Хичээлийн бэлтгэл ажлыг хангах тухай” байлаа. Есдүгээр сарын нэгнээс 24 сургууль 38 цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд хичээлийг цахим, танхим-цахим, танхим гэсэн гурван хувилбараар зааж байна. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгт 4-5 насны 100 гаруй хүүхэд сурч байгаа бөгөөд ирэх сарын нэгнээс 2-3 настай хүүхдүүдийг үе шаттайгаар хамруулах ажээ. Төрийн өмчийн 24 сургуулийн 10 нь 100 хувь танхимаар, 14 нь цахим-танхим хосолсон байдлаар хичээлээ орж байна. Нэг, хоёрдугаар ангийнхан 30 минут, 3-12 дугаар ангийнхан 35 минут, тусгай хэрэгцээт ангийнхан 25 минут хичээллээд засварлаж байгаа ажээ. Сурагчид өдөрт 4-5 цаг хичээллээд тарж байгаа гэж БСУГ-ын дарга О.Ариунгэрэлт ярьлаа. Энэ хичээлийн жилээс үдийн цай-үдийн хоол болсон бөгөөд ирэх жилд 5-9 ангийнханд үдийн хоол өгөх ажээ. Нэг хүүхдийн үдийн цайд 900 төгрөг зарцуулдаг байсан бол үдийн хоол болсноор 1500 төгрөг болжээ. Одоогоор сургуулийн цайны газрыг хувийн хэвшлийнхэн түрээслэж ажиллаж байгаа бол ирэх жилээс тухайн сургууль өөрсдөө цайны газраа ажиллуулна. Иймд цайны газрын түрээсийн мөнгөөрөө гал тогооны тоног, төхөөрөмж худалдан авч боловсон хүчнээ бэлтгэх үүргийг сургуулиудын захирлуудад нь өгсөн байна. Энэ оны гуравдугаар сард Орхон аймагт Ковид19-ын халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 2103 хүүхэд халдвар авч 1847 нь эдгэрч 256 нь /2021 оны 9 сарын 15-ны бадйлаар/ эмчлүүлж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.