ХААДС-д авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоолоо


ХХААХҮ-ийн сайдын тушаалаар энэ намрын ургацаас ХААДС-гийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800 мянга, худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750 мянган төгрөг байхаар тогтоолоо. Мөн улаанбуудайн элит үрийг 1050.0 мянга, үржүүлгийн үрийг 950 мянга, овъёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон байна. Энэ шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо, дэлхийн, хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт, цар тахлын улмаас импортоор нийлүүлж буй шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ зэргийг харгалзжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.