ОСНААҮ-ний салбарынхан БХБ-ын сайдад албан бичиг хүргүүлэв


Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо “ОСНАА-орхигдуулж болохгүй салбар” хөдөлгөөн өрнүүлж, БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт албан бичиг хүргүүллээ. Өнөөдрөөс 2021-2022 оны халаалтын улирал эхэлж, орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагын халаалтыг залгаж байгаатай холбогдуулан "Орон сууц, нийтийн аж ахуй-орхигдуулж болохгүй салбар" үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Жавзандулам энэ үеэр "Манай салбар 2021-2022 оны халаалтын улиралд бэлэн. Жилийн дөрвөн улиралд өндөржүүлсэн бэлэн байдалд, 24 цагаар эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчтай адил тасралтгүй ажилладаг ч цалин бага, нийгмийн хангамж муу, суралцахыг дэмждэггүй, цалингийн хэмжээ ипотекийн зээлийн шалгуурт хүрдэггүй. Тиймд ирэх оны төсөв хэлэлцэх үед салбарын цалин нэмэх талаар холбогдох албаныханд хандаж байна" хэмээлээ. Улсын хэмжээнд 130 гаруй орон сууцны байгууллага үйл ажиллагаа явуулж, 15 мянга гаруй хүн ажилладаг. ХНХЯ-наас 2019 онд гарсан цалингийн судалгаагаар улсын дундаж цалин 1,067,900 төгрөг бол тус салбарынх 829 мянган төгрөг аж. Холбооны судалгаагаар ОСНААҮ-ний салбар ажиллах хүчний хомсдолд орсноос гадна ажилчдын 43 хувь нь дөрөв хүртэл жил ажиллаад ажлаасаа гардаг гэжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.