Францын сенатын гишүүд Хавдар судлалын үндэсний төвд зочлов


УИХ дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн урилгаар Францын парламентын гишүүд Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д зочилж ажлын уулзалт хийлээ. Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид тус төвд зочилсон юм. ХСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү хэлэхдээ, “Францын хавдрын эмнэлэг, төвүүдэд манай эмч сувилагч нар мэргэжил дээшлүүлж, Франц эмч нарын баг манай эмнэлэгт олон чиглэлээр мэргэжилтэн сурган, өөрсдөө зааж, дэмжлэг үзүүлж байлаа. Ялангуяа дэлхийн элэгний мэс заслын ноён оргилын нэг, Францын мэс засалч Мишель Жиле хувиасаа 100 мянган еврогийн чек барин ирж, ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн тасгийг 2008 онд байгуулахад бүх тоног төхөөрөмжөөр хангасан нь одоо ч үүргээ гүйцэтгэсээр байгаа юм. Түүний өөрийн ур чадвараа шавь Ж.Чинбүрэндээ харамгүй сургасан нь олон монгол хүнд тус болж, одоо түүний хамтран зүтгэгч нар, шавь нар, шавийн шавь нар нь амжилттай нутагшуулан хагалгаагаа үр дүнтэй хийсээр явна” гэв. Уулзалтаар цаашид хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ оношлогооны чадамжийг сайжруулж мэргэжилтэн сургах, судалгааны ажлуудыг дэмжин хамтарч ажиллахыг бүхий л талаар дэмжин ажиллахаа Сенатын гишүүд илэрхийлж дараагийн онлайн уулзалтаар ажлаа нарийвчлан хэлэлцэхээр тогтжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.