Гэрийн хяналтад 1715 иргэн эмчлүүлж байна


Дорнод:Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд коронавируст халдварын 7792 тохиолдол батлагдаад байгаагаас 4719 нь эдгэрчээ. Харин найман хүн ковидын улмаас нас барсан байна. Эмчлүүлж байгаа иргэдийн 2674 нь хөнгөн, 278 нь хүндэвтэр, 86 нь хүнд, есөн хүний биеийн байдал нэн хүнд байгаа юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд Хэрлэн суманд 297, Баяндунд 7, Баянтүмэнд 21, Баян-Уулд 30, Булганд 7, Гурванзагалд 5, Дашбалбарт 21, Матадад 6, Халхгол суманд 14, Хөлөнбуйрт 8, Цагаан-Овоод 13, Чулуунхороот суманд гурван тохиолдол батлагджээ. Гэрээр 1715, эмнэлэгт 1332 иргэн эмчлүүлж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.