Сүүлийн 24 цагт 2939 хүнээс коронавирус илэрчээ


Сүүлийн 24 цагийн хугацаанд 2939 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 202 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Мөн хугацаанд архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр 6 эмэгтэй, 4 эрэгтэй, нийт 10 хүн энджээ. Харин 5680 иргэн эдгэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлын 1645 нь Улаанбаатар хотод, 1092 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Булган аймагт 188 буюу хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 20 867 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1127, хүүхэд 3649 байна. Харин нийт эмчлүүлэгчдийн 12 987 нь хөнгөн, 5908 нь хүндэвтэр, 1758 нь хүнд, 314 хүн маш хүнд оноштой байгаа юм. Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 44 122 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.