БНСУ 2050 он гэхэд хуванцар хог хаягдлаа тэг болгож бууруулна


БНСУ 2030 он гэхэд хуванцар хог хаягдлаа 60 хувиар, 2050 он гэхэд 100 хувиар бууруулна гэж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх бямба гарагт тэмдэглэх Эрэг орчмын цэвэрлэгээний олон улсын өдрийг тохиолдуулан мэдэгджээ. “Хуванцар нь байгальд 450 орчим жил болж байж задардаг бол бичил хуванцрууд нь далайн амьтдад төдийгүй хүний ​​эрүүл мэндэд аюул учруулдаг. Далай тэнгисийг бохирдуулж буй хуванцар хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд Өмнөд Солонгос олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. “БНСУ 2030 он гэхэд ийм хог хаягдлын хэмжээг 60 хувиар бууруулах бол, зууны дунд гэхэд тэг болгоно" гэж Мүн Жэ Ин нэмж хэлжээ. Дэлхийн улс орнууд Эрэг ормын цэвэрлэгээний өдрийг жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ өдрийн гол зорилго нь дэлхийн эрэг орчмыг цэвэрлэхийг хүмүүст уриалах явдал юм. Өмнөд Солонгос энэ кампанит ажилд 2001 оноос хойш оролцож байгаа ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.