Монгол, Турк улс стратегийн түншлэлд хүргэхэд бэлэн буйг илэрхийлэв


Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд үүрэгт ажлаа дуусгавар болгож буйтай холбогдуулан БНТУ-ын Гадаад хэргийн сайд М.Чавушолуд бараалхав. Уулзалтаар талууд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов. Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушолу хоёр талын харилцааг стратегийн түншлэлд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийлэхэд Элчин сайд хамтран ажиллахаа нотлов. М.Чавушолу Элчин сайд Р.Болдыг Монгол, Туркийн харилцаанд оруулсан хувь нэмэрт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.