Тунисын Ерөнхийлөгч дахин нэг сайдаа огцруулжээ


Тунисын Ерөнхийлөгч Кайс Сайед Залуучууд, спорт, мэргэжлийн нэгдлийн яамны сайд Сихам Аль-Аядийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэж тус улсын Ерөнхийлөгчийн ажлын албанаас даваа гарагт мэдэгджээ. Тамгын газрын мэдэгдэлд Сихам Аль-Аядийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай шийдвэрийн тодорхой шалтгааныг дурдаагүй байна. Ерөнхийлөгч К.Сайед Хичем Мечичийг долоодугаар сарын 25-нд Ерөнхий сайдын албан тушаалаас нь чөлөөлж, Ардын төлөөлөгчдийн ассамблей буюу парламентын бүх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн юм. Түүнчлэн тэрбээр Батлан ​​хамгаалахын сайд Брахима Бертажи, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Хасна Бен Слимане, Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан сайд Али Кули, Харилцаа холбоо, технологийн сайд бөгөөд Хөдөө аж ахуй, усны нөөц, загас агнуурын асуудал хариуцсан сайдын үүрэг гүйцэтгэгч Мохамед Фадель Крайем нарыг албан тушаалаас нь чөлөөлөөд байсан билээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч К.Сайед Засгийн газрын шинэ тэргүүнийг томилох, шинээр эмхлэн байгуулах хүртэл Засгийн газрыг тэргүүлж байгаа ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.