Мэдээлэл технологийн танхимыг ашиглалтад оруулав


Сүхбаатар:Уулбаян сумын ЕБС мэдээлэл технологийн танхимтай болжээ. Тодруулбал сум орон нутгийн 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан уг танхим нь аймгийн ЕБС-ууд дундаа анхдагч болоод зогсохгүй орчин үеийн AR технологийг нэвтрүүлснээрээ онцлог аж. 26 ширхэг зөөврийн комьпютер, зориулалтын ширээ сандлаас эхлээд өнгөт болон хар хэвлэгч, номын шүүгээ зэргээр иж бүрэн тоноглогджээ. Мэдээлэл зүйн багш Б.Оюунжаргал нь Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-аас зарласан уралдааны нэгдүгээр шатны ялагч болсон бөгөөд тэрээр шагналынхаа мөнгөнөөс мөн танхимаа тохижуулж, сурагчдаа тав тухтай орчинд хүлээн авахад бэлэн болжээ. Харин AR технологийг сургуулийн багш нар болон эцэг эхчүүдийнхээ хандиваар нийт 7,5 сая төгрөгөөр худалдан авч үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн аж. Одоогоор энэхүү технологийг туршилтын журмаар ашиглаж байгаа бөгөөд тун удахгүй сургалтынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх юм байна. Тус сургууль нь 18 бүлэгт 450 сурагчтайгаар 2021-2022 оны хичээлийн жилээ амжилттай эхлүүлж танхимаар хичээллэж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.