Сүүлийн нэг хоногт халдварын улмаас 2 хүн нас барж нийт 21 боллоо


Орхон аймагт сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын улмаас хоёр хүн нас барж нийт 21 боллоо. Аймгийн хэмжээнд халдвар авсан 7503 хүн байна. Өнөөдрийн байдлаар гэрээр болон эмнэлгээр 3723 хүн эмчлүүлж, 45 хүн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Эмчүүлж байгаа иргэдийн 878 нь эмнэлэгт байгаагаас 198 нь хүндэвтэр, 38 нь хүнд, нэн хүнд 7 хүн байна. Үүнээс жирэмсэн эмэгтэйчүүд 44.7, хүүхэд 10.6, том хүн 89.4 хувийг эзэлж байна. Орхон аймгийн 100 гаруй мянган иргэний 72468 нь дархлаажуулалтандаа хамрагджээ. Гуравдугаар тунд 15734 буюу нийт хамрагдах ёстой иргэдийн 15 хувь нь хамрагдсан гэж ЭМГ-аас мэдээллээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.