Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна


Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын нутгаар усархаг бороо орохыг анхааруулж байна. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний 8.00-20.00 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.