Европт Хятадын вакцины анхны үйлдвэрийг барьж эхэлжээ


Хятадын “COVID-19”-ийн вакцин үйлдвэрлэх Европ дахь анхны үйлдвэрийг Серби улсад пүрэв гаргаас барьж эхэлжээ. Энэхүү үйлдвэрт 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн жилд 30 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Серби тэргүүтэй бүс нутгийн хэд хэдэн оронд “Sinopharm” компанийн вакциныг нийлүүлэх төлөвтэй байна. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, БНХАУ-аас Сербид суугаа Элчин сайд Чэнь Бо нар үйлдвэрийн шав тавих ёслолд оролцлоо гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ. “Серби улс БНХАУ, АНЭУ-ын түншүүдтэйгээ хамтран дэлхий нийтэд тулгамдаад буй асуудлуудыг зохицуулахад хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Энэ бол ашиг сонирхлын түншлэл бус найрамдлын баталгаа юм” гэж А.Вучич мэдэгдсэн байна. Энэ оны нэгдүгээр сараас Серби олон нийтийг “Sinopharm”-ын вакцинд хамруулах кампанит ажлыг эхлүүлсэн бөгөөд уг вакцин нь Сербийн иргэдийг дархлаажуулахад хамгийн өргөнөөр хэрэглэсэн вакцин болоод байгаа ажээ. Мөн зургаадугаар сараас ОХУ-ын “Спутник V” вакциныг Белград хот дахь “Торлак” вирус судлал, вакцины хүрээлэнд үйлдвэрлэж эхэлжээ. Хятадын “Sinopharm”, “Sinovac” компанийн вакцинуудад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага яаралтай журмаар ашиглах зөвшөөрөл олгоод буй юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт БРИКС-ийн 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр цахимаар үг хэлэх үеэрээ, “Манай улс энэ оны эцэс гэхэд дэлхий дахиныг хоёр тэрбум вакцинаар хангахаар хичээнгүйлэн ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар 100 гаруй улс орон, олон улсын байгууллагад нэг тэрбум гаруй тун вакциныг нийлүүлээд байна” гэж мэдэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш БНХАУ Серби рүү эмнэлгийн хэрэгслийн тусламж, вакцин илгээж, PCR шинжилгээний хоёр лаборатори барихад тусламж үзүүлжээ. Мөн Хятадын эмч нар халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар тус улсад олон сар ажилласан байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.