“Facebook” ухаалаг нүдний шилээ худалдаанд гаргана


Америкийн “Facebook” компани “EssilorLuxottica”, “Ray-Ban” компаниудтай хамтран бүтээсэн ухаалаг нүдний шилнийхээ шинэ загварыг танилцууллаа. “Зураг, дүрс бичлэг авах, сэтгэгдлээ хуваалцах, хөгжим сонсох, дуудлага хийх боломжийг танд олгох “Ray-Ban Stories” ухаалаг нүдний шилээ танилцуулж байгаадаа бид баяртай байна” гэж тус компанийн хэвлэлийн мэдээлэлд дурджээ. “Ray-Ban Stories” ухаалаг нүдний шилний үнэ 299 ам.доллароос эхлэх аж. Энэхүү нүдний шил нь 20 өөр загвартай байх бөгөөд цахимаар болон АНУ, Австрали, Канад, Ирланд, Итали, Их Британид дэлгүүрүүдээр худалдаж авах боломжтой. Уг нүдний шил нь таван мегапикселийн нарийвчлалтай хоёр камертай бөгөөд товчлуур эсвэл “Facebook Assistant” дуут туслахыг ашиглан 30 секундийн урттай видео бичих, зураг авах боломжтой ажээ. Мөн төхөөрөмж нь гурван микрофон, чанга яригчаар тоноглогдсон байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.