Соёл урлагийн салбарын уран бүтээлчдэд шагнал гардуулав


Соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан Соёлын сайд Ч.Номин ажил үйлсдээ амжилт гаргасан салбарын уран бүтээлчдэд өнөөдөр шагнал гардууллаа. Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэх болсноос эдүгээ 28 дахь жилтэйгээ золгож байна. Шагнал гардуулах үеэр Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, “Бид хүн төрөлхтний түүхэн дэх соёл, урлагийн хамгийн хүртээмжтэй цаг үед амьдарч байна. Энэ цаг үед бусдаас ялгарч, тодорч, хийсэн бүтээснээ үнэлүүлж, олны хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг нь өөрөө том шалгуур юм. Үндэсний оюун санааны дархлаа болсон түүх, эх хэл, соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын ажилтан, албан хаагч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, өвлөн уламжлагч та бүхэндээ Соёл, урлагийн ажилтны өдрийн баярын мэндийг хүргэж, Соёлын яамны хамт олны өмнөөс талархал илэрхийлье. Аливаа бүтээл уран бүтээлчийн ертөнц, үзэл санааг агуулах төдийгүй цаг үеийнхээ тусгал болон хожмоо энэ нь түүх болон үлддэг. Энэ цаг үеийн түүхийг бүтээж, түүчээлж манлайлж байгаа та бүхэндээ дахин баяр хүргэж, чин сэтгэлээсээ сайн сайхныг хүсье” гэлээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Үндэсний Урлагийн Их театрын ахмад уран бүтээлч, дуучин Д.Ариунаа, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Соёлын яамны Урлаг бүтээлийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа, Үндэсний Урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр, тус театрын дуучин Т.Баатархүү, дуучин Д.Сайзанмаа, УДБЭТ-ын дуучин А.Анар-Эрдэнэ, бүжигчин О.Олонбаяр, Байгалийн түүхийн музейн үзмэр харгалзагч Н.Отгонжаргал, Дүрслэх урлагийн музейн захиргаа аж ахуйн албаны дарга А.Содномцэвэл, Монголын театрын музейн бүртгэл мэдээллийн санч Б.Сангарагчаа, сан хөмрөгч А.Цэндсүрэн, УДЭТ-ын туслах найруулагч, жүжигчин О.Итгэл, жүжигчин Ц.Төгсбилэгт, Чойжин ламын сүм музейн тасалбар түгээгч М.Дарханчимэг, Хүүхэлдэйн театрын хувцас, жижиг хэрэглэлийн эрхлэгч Г.Туул, тайзын зураач С.Энх-Од нар тус тус шагнууллаа.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.