Дотоод үнэт цаасыг биржийн бус зах зээлээр дамжуулан арилжих талаар хэлэлцэв


Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Засгийн газрын дотоод үнэт цаасыг биржийн бус зах зээлээр дамжуулан арилжаалах талаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцэж, мэдээлэл солилцлоо. СТБЗ-ийн гишүүд төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд холбогдох саналаа хүргүүлж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгджээ. Мөн биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэмжихээ илэрхийллээ. Сангийн яаманд өчигдөр зохион байгуулсан хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцов.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.