"Тав", "Такь-Ко" ХК-ийн ханш хамгийн их өсөв


Монголын хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 735 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2.4 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 28 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тав" ХК (TAV +14.98%) болон "Такь-Ко" ХК (TAH +14.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" ХК (HGN -10.59%) болон "Э-Транс Ложистикс" ХК (ETR - 10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 73,471 ширхэг нэгж эрхийг нийт 36,515,121 төгрөгөөр арилжжээ. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 6 ширхэг үнэт цаасыг 600,000 төгрөгөөр арилжаалсан байна. ТOP-20 индекс 2.99 хувиар өсч, 47994.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,984,165,970,495.70 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 дарж үзнэ үү.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.