Монгол Цэргийн музей: Хүннүгийн үеийн цэргийн суран бүс


Энэ удаад Монгол Цэргийн музейн сан хөмрөгт буй Хүннүгийн үеийн цэргийн суран бүсийг толилуулж байна. Энэхүү суран бүсийг 2012 онд Булган аймгийн Дашинчилэн сумын “Элст Ар” хэмээх Хүннүгийн бүлэг оршуулгын газраас Монгол Цэргийн музейн археологичид олж музейн сан хөмрөгийн цуглуулгад авчээ. Монголчууд эртнээс сур, ширийг сайтар боловсруулан агсарга /бүс/ хийж зүүдэг байжээ. Агсарга нь доош унжсан цацаг гархит сур зэрэг чимэгтэй ба түүгээрээ агссан сэлэм, саадаг зэргээ тогтоодог байснаас үүдэн эр хүний амь насыг хамгаалах эрхэм эдлэлд тооцогдоно. Хүннү нар эртний нүүдэлчдийн нэгэн адил янз бүрийн бүс хэрэглэж байсан бөгөөд Өвөр Байгаль, Монгол, Умард Хятадын нутгаас их төлөв амьтны загварт урлагийн хэв маягаар хийсэн хүрэл ялтас, товруу, арал гэх мэт зүйлс цөөнгүй олдсон байна. Монголд явуулсан археологийн малталт судалгаагаар дээрхийн ижил цөөн тооны эд өлөг олдсон боловч ямар нэг чимэглэл, малгайн чимэглэл, пайз гэх мэтээр тодорхойлсон байдаг. Үүнээс гадна хүрэл төмөр яс болон үнэт чулуу занар зэргээр хийсэн энгийн ба нарийн хийц маягтай бүсний тоног, чимэглэл дурдсан нутгуудаас опдсон ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.