Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 22 компанийн арилжаа өсөв


Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр нийт 38 ХК-ийн 1.3 сая ширхэг хувьцааг 505.3 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +13.17%) болон "Ремикон" ХК (RMC +5.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -13.30%) болон "Монинжбар" ХК (MIB - 8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Багцын арилжаагаар "Бодь Даатгал" ХК-ийн 6,000,000 ширхэг үнэт цаасыг 750,000,000 төгрөгөөр арилжжээ. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 75,707 ширхэг нэгж эрхийг нийт 28,842,862 төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 4 ширхэг үнэт цаасыг 400 ам.доллараар арилжаалсан байна. ТOP-20 индекс 2.24 хувиар өсч, 46600.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,876,628,458,766.31 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 дарж үзнэ үү.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.