БНХАУ-ын ГХЯ: АНУ-ын цэргүүд гарснаар Афганистаны түүхэнд шинэ хуудас нээгдэж байна


Америкийн цэргүүд Афганистанаас гарсан нь АНУ-ын бодлого амжилтгүй болсныг гэрчилж, Афганистаны ард түмний түүхэнд шинэ хуудас нээгдэж байна гэж БНХАУ-ын ГХЯ -ны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин мэдэгдэв. “АНУ цэргээ Афганистанаас гаргалаа. Энэ бол бусад улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцож, өөрсдийн үнэт зүйлс, өөрсдийн нийгмийн тогтолцоог тулгадаг АНУ-ын бодлого бүтэлгүйтсэнийг гэрчилж буй юм" гэж тэрбээр мэдэгдсэн байна. Хятадын дипломатчийн хэлснээр, "Афганистаныг тайван замаар сэргээн босгох шинэ үе ирлээ". “Энэ улсын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Хятад улс Афганистаны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үргэлж хүндэтгэж ирсэн" гэж Ван Вэньбин онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ, Бээжин Кабулын талаар найрсаг бодлого явуулахаар төлөвлөж байна гэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.