"Монгол Шевро", "Авто Импекс"-ийн ханш хамгийн их өсөв


Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 45 ХК-ийн 1.2 сая ширхэг хувьцааг 488.6 сая төгрөгөөр арилжив. Энгийн 26 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Шевро" (MVO+15.00%) болон "Авто Импекс" ХК (AOI+11.11%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хасу-Мандал" (HSR-11.54%) болон "Ай Түүлс" ХК (ITLS-5.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хөрөнгө оруулалтын 2 сангийн 91,864 нэгж эрхийг нийт 40,572,140 төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 92 үнэт цаасыг 1.1 сая төгрөг болон 8,100 ам.доллароор тус тус арилжив. ТOП-20 индекс 3.97 хувиар өсөж, 42705.28 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,649,631,271,109.75 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 дарж үзнэ үү.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.