БНСУ-ын тусгай төлөөлөгч АНУ-д хүрэлцэн очжээ


Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан БНСУ-ын төлөөлөгч Но Гю Док Вашингтонд хүрэлцэн очжээ. Тэрбээр АНУ-ын албаны хүмүүстэй хэлэлцээ хийх юм. "Бид одоо Солонгосын хойгт энх тайван тогтоох үйл явцыг дахин эхлүүлэх чухал цэг дээр байна гэж бодож байна" гэж БНСУ-ын төлөөлөгч Вашингтон руу мордохынхоо өмнө сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр мөн айлчлалынхаа үеэр “Пёньяны цөмийн асуудал, Солонгосын хойгтой холбоотой янз бүрийн асуудлыг АНУ-ын Засгийн газрын төлөөлөгчидтэй нарийн хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа нэмж хэлжээ. Но Гю Док БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын төлөөлөгч Сон Кимийг Сөүлд айлчилснаас долоо хоногийн дараа Вашингтонд ирсэн байна. Наймдугаар 23-нд тэрбээр Сон Кимтэй уулзаж, Солонгосын хойгийг цөмөөс зэвсгээс ангижруулах, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах асуудлаарх хэлэлцээг сэргээхэд гаргах хамтын хүчин чармайлтыг хэлэлцжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.