Хакерууд Соросын нууцыг дэлгэж эхэлжээ


Хакерууд Соросын санд нэвтэрчээ. DCLeaks.com сайтад уг сангийн асар их хэмжээний дотоод мэдээлэл тавигдсан тухай “Bloomberg” мэдээлжээ.

Соросын сангийн баримт мэдээллээс харахад уг сан өөрийн үндсэн зорилтоор Европ дахь Оросын нөлөөг нэмэгдүүлэхгүй байхаар шийдсэн байжээ. Оросын суртал ухуулагатай тэмцэхийн тулд тус сан 500 мянган ам.долларын хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл ч гарчээ.

Хакеруудын олж авсан баримт маш олон байгаа бөгөөд нэг баримтад нь Майданыг зохион байгуулахад “Сорос” идэвхтэй оролцож, хэвлэлд хүртэл мөнгө төлж байсан тухай өгүүлжээ. Зарим баримтаас үзвэл тэрбээр Украины Ерөнхийлөгч Порошенко ба европ генералуудтай Минскийн гэрээг хэрхэн тойрон өнгөрөх талаар зөвлөлдөж байсан болж таарав.

Мөн түүнчлэн “Сорос”-ын хяналтад байдаг төрийн бус байгууллагуудын жагсаалтыг нийтэлжээ. Эдгээр байгууллага нь хуучин Зөвлөлтийн орнуудад болсон бараг бүх сонгуульд идэвхтэй оролцсон байна.

Нийтлэгдсэн цахим шуудангаар бол 2011 онд Америкийн тэрбумтан Албанийн хямралыг зохицуулахад хэрхэн ажиллах талаар тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд алхам тутамд нь зөвлөмж өгч байжээ. “Эрхэм Хиллари Клин, Америкийн удирдллагын зүгээс яаралтай анхаарал шаардах асуудал Албанид үүсээд байна” гэж 2011 оны нэгдүгээр сарын 24-нд хаягласан захидалд өгүүлжээ.

Тухайн үед Албанийн Ерөнхий сайд байсан Сали Бериш, сөрөг хүчний удирдагч Эди Рам нарт олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар нөлөөлөх нь чухал гэдгийг “Сорос”-оос Хилларид зөвлөж байв. Үүний хажуугаар “Сорос” энэ асуудалд зуучлагч хийх гурван хүний нэрийг Хилларид санал болгожээ.

Нэмж өгүүлэхэд, хакерууд НАТО-гийн шуудангийн хайрцагт бас нэвтэрсэн юм. Европ дахь НАТО-гийн хүчний экс-командлагч Филип Бридлавын шуудангийн мэдээллээс үзэхэд америкчууд НАТО-д хангалттай анхаарахгүй байгааг дурджээ.

Тогтсон уламжлалаар, хакерын довтолгооны гол буруутан нь орос хакерууд болж байх шиг. Гэхдээ үүнийг гэрчлэх зүйл үгүй. Wall Street Journal сонинд мэдээлснээр, Ардчилсан намын серверт довтолсон хэргээр Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээг авах гэж байгаа гэнэ. АНУ-ын тусгай албаныхан кибер довтолгооны ард Орос байгаа гэсэн баталгаа бий гэжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.