Дональд Трамп ажлаа авмагц 2-3 сая хууль бус цагаачийг АНУ-аас гаргахаа мэдэгдлээ


Өнгөрсөн шөнө “60 minutes” ярилцлагад орохдоо АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп ажлаа авмагц 2-3 сая хууль бус цагаачийг тус улсаас хөөж гаргахаа мэдэгджээ.

 

“Гэмт хэрэгтэн, гэмт хэрэгт холбогдож байсан, гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн, хар тамхины наймаачин зэрэг 2-3 сая хүнийг хөөж гаргах, эсвэл баривчилж хорих арга хэмжээ авна” хэмээн Трамп ярьсан байна.

Харин бусад хууль бус цагаачдын талаар Трамп өмнө нь ярьдаг байснаасаа зөөлөрч эхлээд АНУ-Мексикийн хилийн хамгаалалтыг чангатгасныхаа дараа тэднийг яахаа шийднэ гэжээ. Ингэхдээ хууль бус цагаачдыг тус улсад хэрэг болох, эсвэл хор хөнөөлтэй эсэхийг ангилан ялгах гэнэ.

АНУ-ын өмнөд хилийн хамгаалалтыг сайжруулахдаа хана босгохоос гадна зарим хэсэгт торон хашаа барих төлөвлөгөөтэй байгаагаа тэр бас ярьжээ.

2009-2014 оны хооронд Барак Обама АНУ-д амьдарч байсан 2.5 сая хууль бус цагаачийг албадан гаргаж байсан нь Жорж Бушийн найман жилийн хугацаанд гаргаснаас эрс нэмэгдсэн тоо юм байна.

 

Эх сурвалж: Business Insider

Эх сурвалж:ikon.mn

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.