Хиймэл оюун ухаан болон инновацийн хөгжлийг турших, судлах E-Mongolia академи байгуулна


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ)-ын дэргэд E-Mongolia академи байгуулахаар шийдвэрлэсэн байна. Хиймэл оюун ухаан болон инновацийн хөгжлийг турших, судлах, төрийн албан хаагчид болон иргэдийн цахим хэрэглээний боловсрол, тоон бичиг үсгийн хэрэглээний чадварыг дээшлүүлэх сургалт явуулах бүтэц шаардлагатай байгаа тул академийг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дэлхийн улс орнууд ч ийм жишгээр явдаг гэдгийг ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. Тэрбээр, “Төрийн үйлчилгээний E-Monolgia цахим системийг 1.9 сая хүн хэрэглэж байна. Энэ системийн баг хотын захын дүүрэг, хөдөө орон нутагт ажиллаж, гар утасаа ашиглаж төдийлөн мэддэгүй ахмад настан болон бусад иргэдэд сургалт хийж байгаа учраас хэрэглээ нэмэгдэж байна” гэлээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.