Арьсан урлалыг энгийн зураг шиг бүтээжээ


Залуу уран бүтээлч, чимэглэх зураач П.Ганзориг арьсан урлалын бие даасан үзэсгэлэнгээ "Сэнгэраги" галлерейд дэлгэжээ. Занабазар арт фестивалийн арьсан урлагийн төрөлд оролцогч түүний үзэсгэлэн энэ сарын 16-нд нээгдэн 30 хүртэл гарна. Тэрээр чимэглэх урлагийн төрөл болох арьсан урлалын өнгө, хийцийн сонирхолтой бүтээлүүд дэлгэжээ. Хэдий арьсан дээр урласан ч энгийн уран зургаас ялгахааргүй өвөрмөц арга шийдэлтэй нь онцлогтой байв. Уран бүтээлч П.Ганзоригоос үзэсгэлэнгийн талаар тодруулбал, “Би арьсан урлалын уламжлалт хэв маягийг эвдэх үүднээс бүтээлдээ түлхүү анхаарч ажилладаг. Арьсан урлал нь манайд урлагийн түвшинд бол шинэ зүйл. Энэ төрлөөр дагнаж хийдэг уран бүтээлч цөөн байдаг. Арьсан урлалын агуулга нь тодорхой бус, хүн харахад абстракт буюу бодитой биш. Гэхдээ энэ нь ямар нэгэн зүйлийн дотоод мөн чанарыг илэрхийлдэг. Бүх урлалд маань миний бодол шингэсэн, миний бүтээлүүд бол миний бодол санааны загварчлал, дүрслэл гэж тодорхойлж болно" гэв. Тэрээр, ер нь уран зургийг бодоход технологи, механик ажиллагаа ихтэй төрөл. Нарийн хийц, хэлбэрийг гаргахын тулд тусгай багаж ашиглаж арьсан дээр релефтлэх буюу арьсыг хотойлгож хэлбэр дүрс гаргасныхаа дараа будаж чимэглэдэг. Би бүтээлийнхээ сэдвээс гадна өнгөнд түлхүү анхаардаг. Арьс гэхээр хүмүүс бор, бараандуу өнгөтэй боддог. Боловсруулсан арьсны үндсэн өнгө нь ч тийм байдаг. Ашигладаг арьсны хувьд гутал, цүнх гэх мэтийн хэрэглээний зүйл хийдэг арьснаас өөр төрлийнх байдаг. Будаг авдаг арьс бол хэрэглээний арьснаас өөр. Нэг үеэ бодоход арьсны үндсэн өнгө нь олон янзаар ирдэг болсон. Ихэвчлэн арьсны үндсэн өнгөн дээр өөр өнгийн будгаар будаж тэс өөр өнгө оруулдаг. Ихэнх бүтээлүүдээ арьсны үндсэн өнгөнөөс эсрэгээр нь сонгож будсан. Ингэснээр тухайн зураг нь арьс гэхээсээ илүү энгийн зураг шиг харагддаг онцлогтой. Тэр утгаараа өнгөний сонголтод анхаардаг. Чимэглэх урлаг учраас бүтээлдээ юуг ч ашиглаж болдог. Миний хувьд нерж сонгож ашигладаг. Арай шинэлэг, орчин үеийн болгох үүднээс зарим бүтээлээ ийм технологи ашиглаж хийдэг. Ихэнх зураач, уран бүтээлч зургийнхаа дэвсгэр форматыг дүүргэх зэрэг арга барилаар хийдэг бол миний бүтээлүүд арай өөр. Формат нь цулгуй мөртлөө тэндээ хэсэгхэн дүрслэл орж ирээд тэр дүрслэлийг дэвсгэр нь тодотгож, өнгө ялгаж өгдгөөрөө бусдаас ялгаатай гэв. Чимэглэх зураач П.Ганзориг 2011 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн Арьсан урлалын ангийг төгссөнөөс хойш уран бүтээлээ тасралтгүй хийж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.