Уганда Олимпын медальтнууддаа мөнгөн урамшуулал, байшин, автомашин бэлэглэнэ


Уганда улсын Ерөнхийлөгч Йовери Мусевени “Токио-2020” зуны Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдадаа насан туршид нь мөнгөн урамшуулал олгохын зэрэгцээ автомашин, байшин бэлэглэнэ гэдгээ мэдэгджээ. Й.Мусевени Олимпын наадмаас медаль хүртэн эх орондоо эргэн ирсэн тамирчидтай уулзаж, шагнал гардуулсан талаар “Daily Monitor” сонинд мэдээлсэн байна. Тодруулбал, Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчид сар бүр таван сая Уганда шиллинг буюу 1420 ам.долларын цалин, автомашин авахаас гадна гэр бүлд нь зориулан байшин барих ажээ. Харин мөнгөн медаль хүртсэн тамирчдад сар бүр гурван сая Уганда шиллинг буюу 852 ам.доллар, хүрэл медаль хүртсэн тамирчдад нэг сая Уганда шиллинг буюу 284 ам.доллар тус тус олгохоор болжээ. Уганда улсын тамирчид Токиогийн Олимпоос хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм. Тухайлбал, гүйлтийн тамирчин Жошуа Чептегей эрэгтэйчүүдийн 5000 метрийн уралдаанд түрүүлснээр алтан медаль, 10 мянган метрийн гүйлтийн төрлөөс мөнгөн медаль хүртжээ. Угандагийн хоёр дахь алтан медалийг Перут Чемутай эмэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд түрүүлснээр эх орондоо авчирсан байна. Харин Жейкоб Киплимо эрэгтэйчүүдийн 10 мянган метрийн гүйлтийн төрөлд хүрэл медалийн эзэн болжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.