Бангладеш “COVAX” хөтөлбөрийн хүрээнд вакцин хүлээн авчээ


Бангладеш “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах “COVAX” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлсэн Хятадын вакцины ээлжит тунг хүлээн авчээ. Эрүүл мэндийн байгууллагын холбогдох төлөөлөгчийн мэдээлснээр, энэ долоо хоногт Хятадаас хүлээн авах гурван нийлүүлэлтийн эхний хэсэг нь энэ ажээ. Бангладешийн Эрүүл мэндийн яамны удирдлагууд нийслэл Дака хотын “Хазрат Шахжалал” олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар оройн 19:15 цагт вакцины тунг хүлээн авч, холбогдох газрууд руу хүргүүлжээ. “COVAX” хөтөлбөрийн хүрээнд ирэх Хятадын вакцины дараагийн хэсгийг лхагва гарагт хүлээн авах төлөвтэй байна гэж Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Шахриар Саззад мэдээлсэн байна. Бангладеш Хятадаас олон сая тун вакцин худалдан аваад байгаа юм. Үүний зэрэгцээ Хятад улс өнгөрсөн сард “Синофарм” компанийн вакцины 1.1 сая тунг тус улсад бэлэг болгон илгээжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.