Олимпын тамирчдын сүүлийн хэсэг маргааш эх орондоо ирнэ


"Токио-2020" олимпод оролцсон Монгол Улсын баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш эх орондоо ирнэ гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ. Монголын багийн гишүүд Олимпын тосгоноо орхин одоогоор Яизү хотноо очжээ. Маргааш чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлч нарын 43 хүн эх орондоо ирэх юм. Тэд 23.00 цагийн орчим Токиогийн нислэгээр Улаанбаатар хотод газардах аж. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх юм байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.