Тамирчид, төлөөлөгчид Олимпын хотхоныг орхин явж байна


Токиогийн Олимпын наадам ням гарагт өндөрлөсөнтэй холбоотойгоор тус наадамд оролцсон тамирчид, төлөөлөгчид Олимпын хотхоныг орхин явж байна. Тодруулбал, даваа гаргийн өглөө хотхоноос тээврийн хэрэгсэлд суусан ачаатай хүмүүсийн цуваа тасраагүй байна. Токиогийн оршин суугчид амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хотхоны гарах хэсгийн ойролцоо цуглажээ. Тэдний зарим нь тамирчдын зургийг авч байгаа бол зарим нь тамирчдаас улс орных нь дурсгалын тэмдгийг бэлгэнд авч байна. Бага сургуулийн нэгдүгээр ангийн нэгэн хүү Бразилын далбаа бүхий энгэрийн тэмдгийг бэлгэнд авсандаа ихэд баярлаж байгаагаа илэрхийлээд, тамирчдыг Японд дахин ирээсэй хэмээн хүсэж байгаагаа хэлжээ. Мөн 50 гаруй насны нэгэн эрэгтэй цар тахал дэгдээд байгаа энэ цаг үед Олимпын наадамд хүч чадлаа сорин хүмүүст урам зориг өгсөн тамирчдад талархаж буйгаа илэрхийлсэн байна. Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны мэдээлснээр, тамирчдын хотхоныг лхагва гарагт хаах ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.