Нэгдүгээр ангид орох зургаан настнуудыг энэ сарын 16-наас цахимаар бүртгэнэ


Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс танхимын болон танхимын бус хэлбэрээр эхлүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. 2021-2022 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох зургаан настнуудын бүртгэлийг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн орон нутаг нь зохион байгуулахаар болсон. Энэ дагуу нэгдүгээр ангид орох зургаан настнуудын бүртгэлийг энэ сарын 16-наас цахим хэлбэрээр явуулахаар төлөвлөсөн тухай нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс эхлээд танхимын болон танхимын бусаар ЕБС-тай адил эхлүүлнэ. Хүүхдүүд тав хоног танхимаар хичээлдээ ирж, дараагийн тав хоног гэртээ байж цахимаар хичээллэх юм. Харин ногоон бүсэд хүүхдүүд 100 хувь танхимаар хичээллэнэ. МСҮТ, коллеж, их дээд сургуулийн хичээл ирэх сарын 1-нээс цахимаар хичээллэнэ. Ирэх сарын 13-наас хичээл цахим болон танхим хосолсон хэлбэрээр явагдана. 2021-2022 оны хичээлийн жилд 1,515 цэцэрлэгт 232,000 хүүхэд, 854 сургуульд 718,817 сурагч, 75 МСҮТ-д 40,165 суралцагч, 88 дээд сургуульд 150,100 оюутан суралцах юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.