“Novavax” вакцинаа бүртгүүлэх хүсэлт гаргах хугацаагаа хойшлуулжээ


Америкийн биотехнологийн “Novavax” компани “COVID-19”-ийн вакцинаа яаралтай журмаар бүртгүүлэх хүсэлт гаргах хугацаагаа энэ оны дөрөвдүгээр улиралд болгон хойшлуулж буйгаа пүрэв гарагт мэдэгджээ. Өмнө нь тус компани гарган авч буй вакцинаа хэрэглэхийг зөвшөөрөхийг АНУ-ын холбогдох байгууллагуудаас гуравдугаар улиралд хүсэхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд байсан юм. “Одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл энэхүү хүсэлтийг энэ оны дөрөвдүгээр улиралд гаргах төлөвтэй байна” гэж “Novavax”-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн асуудал хариуцсан тэргүүн, доктор Грегори Гленн “CNN” телевизэд мэдээлжээ. Мөн судалгааны ажил амжилттай үргэлжилж байгаа гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.