Найман сумын 167 иргэнээс халдвар илрэв


Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт ойрын хавьтлын 153 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, ойрын хавьтлын болон сайн дурын 440 иргэнийг түргэвчилсэн шинжилгээ хийхэд ковид-19 халдварын 167 тохиолдол шинээр батлагдлаа гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Ийнхүү тус аймагт батлагдсан нийт тохиолдлын тоо 3097 болж байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын 142 нь Өлгий суманд, 5 нь Толбо суманд, 4 нь Ногооннуур суманд бүртгэгджээ. Мөн Бугат, Булган суманд тус бүр 6, Цэнгэл, Баяннуур сумуудад тус бүр 1 тохиолдол илэрчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1717 иргэн эмчлүүлж байгаа. Үүнээс: - Аймгийн Ковидын эмнэлэгт 119 иргэн; - Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт 30 иргэн; - Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 16 иргэн; - Сансар эмнэлгийн байранд 39 иргэн; -Пазылет төрийн бус байгууллагын байранд 55 иргэн; - Сумуудын ЭМТ-үүдэд 56 иргэн (Булган 8, Ногооннуур 11, Толбо 8, Улаанхус 8, Цэнгэл 13, Цагааннуур 8); - Гэрээр 1402 иргэн тус тус эмчлүүлж байна. Эмчилгээ хийлгэж байгаа 1717 иргэнээс 1534 иргэний биеийн байдал хөнгөн, 170 иргэний биеийн байдал хүндэвтэр, 12 иргэний биеийн байдал хүнд, 1 иргэний биеийн байдал маш хүнд байнгаа ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.