Шинээр хяналтын камер суурилууллаа


Сайншанд сумын ЗДТГ-аас 2021 оны орон нутгийн хөгжлийн сан, байгаль хамгаалах сан болон компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 40,249,866 төгрөгийн хяналтын камерыг зургаан байршилд шинээр суурилуулжээ. Мөн аймгийн Цагдаагийн газрын өмчид бүртгэлтэй төв авто зам дагуу болон цамхагт гэрэлтүүлэгт байршуулсан хяналтын камерыг засварласан байна. Цаашид сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд хөдөлмөрчдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангах камержуулалтыг нэмэгдүүлэх зорилго тавьж ажиллаж байгаа талаар Сайншанд сумын ЗДТГ-аас мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.