"E-Mongolia"-д байгаль орчинтой холбоотой 10 үйлчилгээ нэмэгдлээ


Нийслэлийн Байгаль орчны газар 14 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 10-ыг нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia"-д нэвтрүүлээд байна. Үүнд: хурын ус хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах, усны мэргэжлийн байгууллагын эрх олгох, дүгнэлт гаргах, цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрлийг цахимаар олгож үйлчилж эхэллээ. Мөн ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. Ус ашиглуулах зөвшөөрөл авах, гэрээ байгуулах, түгээмэл тархацтай ашигт малтмалын ажлын төлөвлөгөө, тайлан бэлтгэж батлах, цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрлөл ашиглалтын ажлын төлөвлөгөө, тайлан батлах үйлчилгээг "E-Mongolia" системээс авах юм. Ингэснээр тус системд 428 үйлчилгээ нэвтрээд байна. Эрэлт ихтэй үйлчилгээнд орох оршин суугаа хаягийн тодорхойлт, үл хөдлөх хөрөнгийн болон төрсний бүртгэлийн лавлагаа, вакцины гэрчилгээ зэргийг үнэ төлбөргүй олгож байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.