Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-80 см даван үерлэж байна


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 56 см даван хүчтэй үерлэж байна. Харин энэ сарын 5-нд Сэлэнгэ мөрний дунд болон адгаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг Хангай нурууны өврийн Завхан арын Идэр, Чулуут, Урдтамир, Хойдтамир Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Орхон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Бүгсий Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Онги, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см давсан байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.