Жянсуд дотоодод халдварласан 40 шинэ тохиолдол илэрчээ


БНХАУ-ын зүүн нутгийн Жянсу мужид лхагва гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 40 тохиолдол шинээр илэрлээ гэж тус мужийн Эрүүл мэндийн хорооноос өнөөдөр мэдээлжээ. Шинэ тохиолдлуудын дөрөв нь нийслэл Наньжин хотод, 36 нь Янжоу хотод бүртгэгдсэн байна. Ийнхүү илэрсэн бүх тохиолдлыг эмнэлэгт хүргэжээ. Нийт 9.3 сая гаруй оршин суугчтай Наньжинд долоодугаар сарын 20-нд “Nanjing Lukou” олон улсын нисэх буудлын хэд хэдэн цэвэрлэгчээс тогтмол хийдэг шинжилгээний үеэр халдвар илэрснээс хойш дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 227-д хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар, Жянсуд “COVID-19”-өөр халдварласан нь батлагдсан 414 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 396 нь дотоодод халдварлажээ. Мөн шинж тэмдэггүй 15 тохиолдол эмнэлгийн хяналтад байгаагийн гурав нь дотоодод халдварласан байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.