Бүсийн наадамд мянга орчим уяач оролцоно


Дорнод: ММСУХ-ны 25 жилийн ойд зориулсан хурдан морины уралдаан энэ сарын зургаанаас наймны өдрүүдэд Хөлөнбуйр суманд болох гэж байна. Энэхүү бүсийн наадамд мянга орчим уяач ирэх урьдчилсан судалгаа гарчээ. Түүнчлэн уралдаанд есөн насны хурдан хүлгүүд тоосоо өргөх бөгөөд зөвхөн вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдийг оролцуулна, мөн бүх хүнээс түргэвчилсэн шинжилгээ авахаар шийдвэрлэсэн гэлээ. Уралдаанд оролцсон иргэд буцаж ирээд долоо хоног гэртээ тусгаарлагдана. Харин унаач хүүхдүүдийн тухайд долоогоос дээш насны, вакцины бүрэн тунд хамрагдсан хүүхдээр хурдан морь унуулахаар болж, энэ сарын тавныг дуустал бүртгэх юм байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.