Токиод хэт халахыг анхааруулж байна


Японы нийслэл Токио хотод лхагва гарагт Олимпын хамгийн халуун өдөр тохиож, агаарын температур цельсийн 34.5 хэмд хүрч халжээ. Энэ нь 2021 он гарсаар Токиод тохиосон хамгийн халуун өдрийн агаарын температураас ердөө 0.2 хэмээр бага үзүүлэлт юм. Тус хотод долоодугаар сарын 19-нд цельсийн 34.7 хэмд хүрсэн нь энэ оны хамгийн халуун өдөр хэмээн бүртгэгджээ. Токиод өнөөдөр ч мөн хэт халахыг холбогдох албанаас анхааруулаад байна. Тодруулбал, цельсийн 35 орчим хэмд дахин хүрэх төлөвтэй байгаагийн зэрэгцээ өндөр чийгшилтэй нөхцөл нь 40 хэм давсан мэт санагдуулж магадгүй байна. Харин баасан гаргаас агаарын температур аажмаар буурах төлөвтэй байгаа бөгөөд амралтын өдрүүдэд үүл бүрхэн бороо орсноор агаарын температур цельсийн 32-33 хэмд хүрч буурах магадлалтай байгаа ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.