Л.Лхагвагэрэл эхний учраагаа давлаа


“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53, 62 кг жингийн барилдаан болж байгаа бөгөөд ОУХМ М.Лхагвагэрэл 125 кг-д эхний учраагаа давлаа. М.Лхагвагэрэл эхний даваанд Беларусын бөх, 25 настай Денис Храмянковтой учраа таарсан.Тэд хэн хэнийхээ хөлд орж, ард гарч, харилцан оноо түүсээр манай бөх 8:4-өөр хожив. Дараагийн тойрогт 27 настай Германы бөх Геннадий Чудиновичтой барилдана. Геннадий Гудинович Казахстанд төрсөн бөгөөд украин аав, герман ээжтэй. Герман бөх Токиогийн олимпод түрүүлэх магадлал өндөр бөхчүүдийн тоонд яригдаж байсан Казахстаны /Дагестан үндэстэн/ бөх Юсуп Батырмурзаевыг эхний тойрогт цэвэр ялсан.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.