Якутад дэгдсэн ойн түймрийг унтраахаар инженерингийн компани илгээжээ


ОХУ-ын Батлан хамгаалахын яам Якатуд дэгдсэн ойн түймрийг унтраахаар инженерингийн компани болон тусгай тээврийн хэрэгслүүдийг илгээжээ. “Батлан хамгаалах яамны сайд, армийн генерал Сергей Шойгугийн шийдвэрээр Бүгд Найрамдах Саха Улсад /Якут/ дэгдсэн ойн түймрийг унтраахаар 109 ажилтан бүхий инженерингийн компанийг 16 тээврийн хэрэгслийн хамтаар илгээсэн” гэж тус яам мэдэгджээ. Мөн Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Батлан хамгаалахын яам ойн түймэртэй тэмцэж буй Якутад идэвхтэй тусламж үзүүлж байгаа юм. Тодруулбал, 5 тонн, 42 тонны багтаамж бүхий ус шүрших төхөөрөмжөөр тоноглосон “Ми-8” нисдэг тэрэгнүүд, “Ил-76” ачааны онгоцнуудыг илгээсэн байна. Якут нь Оросын ойн түймэр дэгдэх хамгийн өндөр эрсдэлтэй бүс нутгуудын нэг юм. Тус бүс нутагт долоодугаар сарын 1-нээс хойш онцгой байдал тогтоогоод байгаа бөгөөд хүмүүсийг ой модонд очихыг хориглоод байгаа ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.