Аавдаа захидал бичих уралдаан зарлажээ


Аавдаа захидал бичих уралдааныг аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зарлаад байна. "Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" хөтөлбөрийн хүрээнд дээрх уралдааныг зарласан бөгөөд зөвхөн Өмнөговь аймгийн иргэд оролцох боломжтой. Уг уралдаанаар дамжуулан аавыгаа алдаршуулах, ааваараа бахархах, дурсамжаа хуваалцах, хэлэхийг хүсдэг болон хэлж амжаагүй сэтгэлийн үгээ захидал, шүлгээр дамжуулан илэрхийлэх боломжийг нээж өгч байгаа юм. Уралдаанд оролцохыг хүссэн иргэд захидлаа аавтайгаа хамт авахуулсан зургийн хамт umnugobi.zht@gmail.com хаягаар ирүүлнэ. /зураггүй байж болно/ Ташрамд жил бүрийн наймдугаар сарын 8-ыг аавуудын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Монгол улс 2005 оноос эхлэн эл өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон болсон байдаг. Энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгожээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.